Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зориг агсны амийг егүүтгэсэн гэх асуудлаар хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж, 6 жил орчим хугацаагаар цагдан хорьсон асуудалтай холбогдуулан тус хоёр иргэний эрх ашгийг хамгаалах, ОУ-ын Хүний эрхийн байгууллагатай хамтрах ажлын хэсэг байгуулсан байдаг.
Ажлын хэсгийн хуралдаанаар эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан. Өнгөрсөн долоо хоногт ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр холбогдох шүүхийн шийдвэрүүдийг нууцаас гаргах тогтоол батлагдлаа.
Тодруулбал, Төв аймаг дахь сум дундын ЭХАШШ-ийн 123 хуудас шийтгэх тогтоол, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 71 хуудас магадлал, Монгол Улсын Дээл шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдааны 56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргаж ил болгосугай гасан тогтоол байна. хууль тогтоомжид заасны дагуу дээрх шийтгэх тогтоолуудбг ил болгох ажлыг ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр болон ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт даалгалаа" гэв.