Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: Зургаар гүтгэдэг мэхээ дахин хийж байна. Хуулийн байгууллагыг хөлдөө чирэхээ зогсоо, Ерөнхий сайдаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Зургаан жилийн өмнө буюу 2018 онд “Монголын уран зургийн галлерей”-аас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэрийн аманд байрлуулсан уран зургуудад тооллого хийхэд 21 ширхэг уран зураг дутсан хэрэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг холбогдуулан шалгаж байсан бөгөөд хэргийг дахин сэргээн шалгах болсон билээ.

Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Зургаар гүтгэдэг мэхээ дахин хийж. Хэдэн жилийн өмнө бүгдийг нэгжиж онгичсон. Сайн юм гээд хүссэн бүхнийг нь үзүүлсэн. Монголын Ерөнхийлөгчөөс хэн нь ч зураг хулгайлах гэж явахгүй дээ. Итгэж болно. Надаас юу ч олохгүй. Байхгүй юмнаас юу олохов. Надад итгэж байгаа хэний ч нүүрийг би түлэхгүй. "Мааф, 49, Систем" гээд том юмаар гүтгэдэг байснаа ийм хурдан ёроолдоо унах юм уу? Дахин сануулахад Хуулийн байгууллагыг хөлдөө чирэхээ зогсоо, Ерөнхий сайдаа" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

ШУУД: АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн зөвлөл“-өөс сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн зөвлөл“-өөс сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд