Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна. Өнөөдрөөс эхлэн энэ сарын 6 хүртэл ээлжит цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулж буй. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байна.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
- Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
- Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно.