Өнөөдөр аргын тооллоор X Богдын мэндэлсэн өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Тунамал сайхан Богдыгоо
Туулай жилдээ зална даа ..
.гэж энэ дууг манай монголчууд тэртээ хориод оны сүүлээр дуулж байсан гэдэг. Үнэхээрийн тунамал сайхан Богдыгоо өнгөрсөн “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилд Монголчууд сэнтийд нь залсан. Өнөөдөр Монголын Бурханы шашны тэргүүн, оройн дээд, Очирдара X Богд Жавзандамба хутагт гэгээний мэндэлсэн өдөр тохиож байна.
Аргын тооллоор X Богд тавдугаар сарын 4-нд мэндэлсэн ч билгийн тооллоор хаврын адаг сарын шинийн 15-нд мэндэлсэн тул ийнхүү 11 нас хүрч байгаад нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд түүнд хүндэтгэл үзүүлж /2023.04.23/ ном хурж, сүсэгтэн олон буяны номонд даган баяссан юм. Энэ талаар дэлгэрэнгүйг энд-ээс уншина уу.

Дээдэс таны өлмий бат, мэлмий тунгалаг байж, шашин амьтны тусын тулд огторгуй сацуу үйлс тань дэлгэрэхийн ерөөл дэвшүүлье!

Алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ
Алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!