Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-нд гэрээсээ гараад сураггүй алга болж, энэ сарын 25-ны өдөр буюу 4 хоногийн дараа түүний цогцсыг Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинаас олсон байдаг.
Түүний хамтран ажиллаж байсан ТББ, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс өмгөөлөгч Г.Батбаярыг гаднын нөлөөтэй, зохион байгуулалттай аллагад өртсөн хэмээн мэдээлж буй.
Тэгвэл өнөөдөр 11.00 цагаас ЦЕГ-аас энэ талаар албан ёсоор мэдээлэл өгөхөөр болжээ.