Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургуулийн орчинд баяр ёслол тэмдэглүүлэхгүй байх санал гаргажээ

Огноо
Унших
1 минут 45 секунд

Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд баяр ёслол тэмдэглүүлэхгүй байх санал гаргажээ. Өчигдөр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллах үеэр асран хамгаалагчдын төлөөлөл ийн дуугарчээ.

Мөн хүүхдийн хүнсний аюулгүй байдалд анхаарах, тэр дундаа сургуулийн орчинд зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдалд анхаарах тухай уулзалтын үеэр санал болгосон байна.

Түүнчлэн бага насны хүүхдийн цүнхний стандарт, гэрийн даалгаврын ачаалал, тэгш хамруулан сургах зэрэгт анхаарах, хүүхдийн хүмүүжилд онцгойлон анхаарахыг ч уулзалтын үеэр тодотгожээ.

Салбарын сайд Л.Энх-Амгалан Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй гурван удаагийн уулзалтыг хийж, боловсролын салбарт хийгдэж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, боловсролын салбарын санхүүжилт, үнэлгээ, багшийн хөгжил, удирдлага менежмент, цахим шилжилт, технологийн шинэчлэлийн талаар ярилцаж, тэдний саналыг сонссон байна. Энэ үеэр Ерөнхий боловсролын сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд Steam төсөл, Шинэ эгэл бүхэл арга зүй, Сураад цахим систем, Эдүтен сургалтын цахим систем, Pearson english платформ, After school гэх мэт олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа нь цаг хугацаа, орон зай, багшийн арга зүйгээс үл хамааран хүүхэд бүрт суралцах, хөгжих боломжийг бүрдүүлж байгааг онцолсон байна.

Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Парис хот руу аялах азтанууд тодорлоо
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.