Хууль бусаар ашигт малтмал олборлох, мод бэлтгэсэн 252 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

2024 оны I улиралд байгаль орчинд хохирол учруулсан 373 хэрэгт прокурор хяналт тавьж, 155 хүн, 5 хуулийн этгээдэд холбогдох 99 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Энэ төрлийн хэргийн 67.5 хувийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зүгээс ойн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэх, худалдан борлуулах, мөн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох зэргээр байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэг эзэлж байна. Тодруулбал,

- Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 128,

- Хууль бусаар мод бэлтгэх 124,

- Хууль бусаар ан агнах 54,

- Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 32,

- Химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах 26,

- Ой, хээрийн түймэр тавих 6 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Мөн прокурорын зөвшөөрлөөр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл, хууль бусаар олсон байгалийн баялаг, амьтан, ургамал, түүхий эд зэргийг хураан авах, битүүмжлэх ажиллагааг явуулж, нийт 445.6 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг улсын орлого болгуулсан байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 53 орчим хувь нь Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бөгөөд 2023 оны мөн үеэс 25.5 хувиар буурчээ.

Гантиг зам, цас мөс цэвэрлээгүйн улмаас 2021-2023 онд 15602 хүн гэмтжээ
Гантиг зам, цас мөс цэвэрлээгүйн улмаас 2021-2023 онд 15602 хүн гэмтжээ
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!