Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гантиг зам, цас мөс цэвэрлээгүйн улмаас 2021-2023 онд 15602 хүн гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Хүний эрхийн Үндэсний комиссын 23 дахь илтгэлийн хэсэг.

-Улсын хэмжээнд 2021-2023 оны хооронд ГССҮТ-д цас, мөсөн дээр халтирч унасан шалтгаанаар 18.360 иргэн үйлчлүүлснээс 15.602 нь нийслэлд, 2758 нь орон нутагт бүртгэгджээ. Осол, гэмтлийн оношоор толгой, хүзүү, цээж, хэвлий, дээд болон доод мөч, хавсарсан гэмтэл авснаас дээд болон доод мөчний гэмтлийг 13.200 иргэн авсан байна.

Мөн, халтирч унасан байршлаар нь Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт 15.852 иргэн 11-1 дүгээр саруудад хамгийн их гэмтэл, бэртэл авсан байна.

Гэмтсэн иргэдийн төлөөлөлтэй хийсэн ярилцлагаас үзэхэд халтирч унаж байгаа шалтгаан нөхцөлд явган замын гадаргуу хэсэг гулсамтгай материалаар хийгдсэн, нийтийн эзэмшлийн талбайн цас, мөсийг цэвэрлээгүй, өөрийн болгоомжгүй байдал, бусдын буруутай үйлдлээс хамааралтай шалтгааныг дурджээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах шаардлага” UCS 0901B:2022 стандартад нийцүүлэн 2022 онд 63000 мкв, 2023 онд 25000 мкв явган хүний замыг шинээр тавьсан байна.

Цаашид хууль тогтоомж, стандарт хэрэгжилтийг хангаж, шаардлага хангаагүй явган хүний замыг үе шаттайгаар шинэчлэх, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж зөвшөөрөлгүй баригдсан барилга, объектыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж хотын стандартыг мөрдүүлэхэд анхаарах шаардлагатай.

ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ба Эмэгтэйчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ба Эмэгтэйчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.