Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Агаарын бохирдол өвөлдөө 2-7 дахин нэмэгдэж, чанарын үзүүлэлтийг нарийвчилж хэмжиж чадахгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ-ын 2024.4.26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл"-ийг сонсож, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл"-д агаарын бохирдолтой холбоотой асуудлыг гишүүд нэлээд хөндөж асуулаа. Гэхдээ түүхий нүүрс түлж, агаар, орчин бохирдуулж буй асуудлыг түлхүү ярьж байна. Нөгөө талд Сайжруулсан шахмал түлшний найрлагад хүхэр маш ихээр агуулагдаж байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Түүхий нүүрснээс ч хортой гэж ярьж байна.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Агаарын чанар хэмждэг 149 станцууд байна. Эдгээр нь дөрвөн л үзүүлэлтийг хэмжиж байна. нарийн ширхэгт pm2.5 тоосонцрыг хэмжихээс гадна хүхрийн хүчил, азотын хийг хэмжиж байна. Энэ үзүүлэлтийг харахаар өвлийн улиралд 2-7 дахин өндөр байгаа нь стандартыг давсан гэж үзсэн. Шинжээч нарын хэлж байгаагаар агаарын чанар, найрлагыг хэмжиж байгаа дөрвөн үзүүлэлт хангалтгүй бөгөөд ямар бодисын агууламж агаарт ямар хэмжээний тархалт үүсгэснээс хүнд болон хүрээлэн буй орчинд хэр хэмжээний хортой нөлөөлж байгаа вэ гэдгийг судлах шаардлагатайг мэдээлсэн байдаг.

Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ