Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-наас эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ. Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлагдсан уг хөтөлбөр, Баянгол дүүргийн ИТХ-ын 2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 13/01 дүгээр тогтоолоор батлагдсан “Баянгол-түрээсийн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн зорилтод бүлгийн иргэдийг хамруулах аж.

Тус дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2019-2024 онд хэрэгжих бөгөөд энэ хүрээнд 1000 айлын орон сууц тус дүүргийн ХХ хорооны нутаг дэвсгэрт баригдана. Үүнээс энэ онд эхний 100 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа аж.

Уг хөтөлбөрт Баянгол дүүрэгт оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг, эх, залуу гэр бүл хамрагдах боломжтой. Баянгол дүүрэгт нийт 60 мянган өрхийн 200 гаруй мянган иргэн амьдарч байна. Тус дүүргийн нийт хүн амын 9.5 хувийг ахмад настан, 32.3 хувийг залуучууд, 34.4 хувийг хүүхэд эзэлж байгаа юм. Дүүргийн хэмжээнд нийт 4800 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1600 гаруй өрх толгойлсон эцэг, эх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 4836 өрх амьдарч буй аж. Өнгөрсөн оны байдлаар дүүргийн нийт өрхийн 20 хувь нь гэр хороололд амьдарч байгаа статистик мэдээлэл бий. Бүртгэл энэ сарын 15-30 хүртэл үргэлжлэх юм.

Залуучуудын хөгжлийн сургагч багш бэлтгэх сургалт болов
Залуучуудын хөгжлийн сургагч багш бэлтгэх сургалт болов
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.