Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр “Монгол бөхөнгийн өдөр“ тохиож байна

Огноо
Унших
1 минут 48 секунд

Өнөөдөр "Монгол бөхөнгийн өдөр" тохиож байна. Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгойн судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтран өнгөрсөн 11 дүгээр сард хийжээ.

Судалгааны үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой өмнөх жилийнхээс 1615-аар өсөж 15540 болсныг тогтоосон байна.

Судлаачид бөхөнгийн тархац нутаг болох Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутагт судалгаа хийснээр монгол бөхөн Увс аймгийн Наранбулаг сум руу тархац нутгаа тэлж байгааг нь олж мэджээ. Улмаар Наранбулаг сумын байгаль хамгаалагчид энэ нутагт цөөн тооны бөхөн 2019 оноос хойш тогтвортой идээшилж байгааг баталсан аж. Гэхдээ монгол бөхөнгийн тоо толгой, тархац нутаг бага хэмжээгээр нэмэгдэж тэлсэн нь цаашид аюулгүй гэсэн үг биш болохыг Дэлхийн байгаль хамгаалах сангаас анхаарууллаа. Учир нь, манай улс 2014 онд 15 мянга гаруй бөхөнтэй байсан ч 2017 онд бог малын мялзан өвчин тархаж, зуд болсноос ердөө 3000 гаруй бөхөнтэй үлдсэн юм. Тиймээс малын гоц халдварт өвчин, зуд, гангийн аюулаас хамгаалах, уугуул тархац нутгийг нь улсын тусгай хамгаалалтад авах, хууль бус ангаас сэргийлэх арга хэмжээ авах боломжтой, шаардлагатай байгааг онцолжээ.

“Хямдралын Марафон” BSB-д
“Хямдралын Марафон” BSB-д
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.