Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газар өчигдрөөс материалууд хүлээн авч эхэлжээ.
Тодруулбал, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 21:00 цагийн байдлаар бие даан нэр дэвшигч 23 хүн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байх бол өнөөдөр өглөөний 11 цагийн байдлаар дахин хоёр хүн бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна.
Дашрамд мэдээлэхэд, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авах хугацаа 2024.04.24-ний өдөр дуусах бөгөөд нэгдсэн мэдээлэлийг audit.mn болон пэйж хуудастаа оруулахыг мэдээллээ.