2024 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 28-нд зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор намууд өнгөрсөн сарын 22-24-ний өдрүүдэд нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байдаг. Харин өчигдрөөс бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт өнөөдрөөс хүлээн авч эхэлсэн билээ. Тэгвэл өчигдрийн 21:00 цагийн байдлаар бие даан нэр дэвшигч 23 хүн мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байгаа талаар ҮАГ-аас мэдээллээ.
СОНГУУЛЬ 2024: Өчигдөр ҮАГ-т 23 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.