Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ 2024: Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг Аудитын газарт өнөөдрөөс хүлээн авч эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 28-нд зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор намууд өнгөрсөн сарын 22-24-ний өдрүүдэд нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байдаг. Тэгвэл бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт өнөөдрөөс хүлээн авч эхэллээ. Мөрийн хөтөлбөрийг дараах цагуудад хүлээн авах аж. Тодруулбал,

-2024.04.22 (Даваа гараг) 08:30 минутаас 21:00 цаг хүртэл

-2024.04.23 (Мягмар гараг) 08:30 минутаас 21:00 цаг хүртэл

-2024.04.24 (Лхагва гараг) 08:30 минутаас 00:00 цаг хүртэл

Иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх даваа гарагаас эхлэн сонгууль дуустал түр зогсооно
Иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх даваа гарагаас эхлэн сонгууль дуустал түр зогсооно
 
ЗГ: Төрийн 4000 орон сууцны урьдчилгаа 30 хувь биш 15 хувь болно
ЗГ: Төрийн 4000 орон сууцны урьдчилгаа 30 хувь биш 15 хувь болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.