Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Анандбазар: 2025 оноос эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд үдийн цайндаа 250 гр сүү уух хуулийн төсөл өргөн барилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Анандбазар нар сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цайнд "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хуулийн төсөл УИХ-д өргөн барилаа.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Хуулийн төслийг энэ хаврын отгон чуулганаар хэлэлцэх боломжгүй ч гэсэн ирэх намар хэлэлцэхээр байна. Хууль батлагдсанаар 2025 оны 1 дүгээр сарын нэгнээс эхлэн улсын төсвөөс 60 тэрбум төгрөг төсөвлөхөөр байгаа. Нөгөө талаас малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох ажил нь зөвхөн үйлдвэр байгуулснаар шийдэгдэхгүй. Үндэсний хэмжээнд малын түүхий эдийг эдийн засгийн үнэлгээтэй болгох нь чухал юм.

"Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 60 тэрбум төгрөгийг хуурамч шатахуунд тавих татвараас, Эрдэнэт үйлдвэрийн овоолгоос олох орлогоос төвлөрүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Нийт 750 мянган хүүхдэд өдөрт 250 грамм сүү өгөхөд нийт 187.500 литр сүү өдөрт хэрэглэхээр байна. Нийт хичээлийн жилийн хугацаанд 37 сая литр сүүгээр хангах бөгөөд нийт зардал 60 тэрбум төгрөг байхаар тооцоолсон байгаа.

Г.Ариунбуян: БНХАУ-аас гал унтраах роботыг худалдан авч, туршихаар болсон
Г.Ариунбуян: БНХАУ-аас гал унтраах роботыг худалдан авч, туршихаар болсон
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.