Онцгой байдлын газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр:
-Албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан алба хаагчдын хэрэгт дотоод хяналт шалгалтын албыг оруулж шалгуулсан. Үүн дээр хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн, хамгаалалтын хувцсаа дутуу өмссөн, галын хайгуул хийх явцдаа алдаа гаргасан гэдэг нь нотлогдож тогтоогдохгүй байна. Урьдчилсан дотоод хяналт шалгалтаар үүргээ гүйцэтгэж яваад л амиа алдсан. Алба хаагч Франц улсад үйлдвэрлэсэн автомашинтай дагалдаж ирсэн иж бүрэн хөдөлмөр хамгааллын хувцас, багажтай, амьсгалын төхөөрөмжтэй үүргээ гүйцэтгэсэн.
Би хариулцагатай хэлье. Гар нүцгэн, хамгаалалтын хувцас, багажгүй гал руу ордог нэг ч алба хаагч байхгүй
Алба хаагчид галын голомт руу иж бүрэн хувцас, хэрэглэлтэйгээ ордог. Өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судалж байна. Өндөр барилгад гал гарах, ой хээрийн түймэрт нэг ч робот ашиглаж байгаа улс байхгүй. Судалгааны түвшинд явж байна. Энэ жилийн худалдан авалт дээр БНХАУ-аас гал унтраах роботыг худалдан авч, туршихаар болсон. Монгол Улсад ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд БНСУ, Орос, Франц улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглаж байна.