УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж буй билээ. Энэ үеэр хуулийн өслийн Ажлын хэсгээс оруулж ирсэн заалттай холбогдуулан ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Гашуунсухайтын замыг Эрдэнэс Монгол эзэмшдэг. Өдөрт 540 сая, жилд 350 тэрбум төгрөгийн орлого олдог хэрнээ замаа засдаггүй. Бөөн осол гарч байхад нүдээ аниад сууж байдаг шүү дээ" гэв.