Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 147-р сургуулийн сурагч нулимс асгаруулагч хийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна” гэх дуудлага, мэдээлэл 2024 оны 04-р сарын 16-ны өдрийн 10:43 цагт ирсэн ба одоогоор шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урьдчилсан байдлаар тус сургуулийн сурагч биедээ авч явсан "Нулимс асгаруулагч" мэт хий төлөвтэй зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдож, тус сургуулийн сурагч, ажилтан, алба хаагчдын толгой өвдсөн, нулимс нь гоожсон, нүд хорссон гэх зовиуртайгаар эмнэлгийн байгууллагын тусламж аваад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Ц.Туваан: Эмэндээ эдгэдэг ханиад байна уу. Мөнгө багатай иргэд хямд, чанар муутай эмийг авч байна
Ц.Туваан: Эмэндээ эдгэдэг ханиад байна уу. Мөнгө багатай иргэд хямд, чанар муутай эмийг авч байна
 
ЭСЯ: Япон улсад суух монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээг монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол ихсэж байна