Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д хар салхины улмаас нэг хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

БНСУ-ыг өнөөдөр "Maysak" хар салхи дайран өнгөрч, нэг хүн амиа алджээ. Тус хар салхины улмаас Солонгос даяарх нислэг болон замын хөдөлгөөн саатсан байна. "Maysak" нэртэй халуун орны шуурга нь 06:30 цагт Зүүн тэнгист хүрсэн бөгөөд зүүн хойд зүгт чиглэсэн тухай Солонгосын цаг уурын албанаас мэдээлсэн юм. Салхины хурдны дээд хэмжээ нь 140 км/цагт хүржээ. Хар салхи Өмнөд Солонгост хүрэхэд хүчтэй салхи салхилан, аадар бороо орж, нийт 22 хүнийг нурж, гэмтсэн байшингаас нь нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болжээ.

Харин амиа алдсан нэг иргэн нь Бусан хотод амьдардаг 60 орчим насны оршин суугч байсан бөгөөд хүчтэй салхи байшингийнх нь цонхыг хагалсны дараа тэрбээр бэртэл, гэмтлээ даалгүй нас барсан байна. Мөн 2200 гаруй хүнийг хар салхинаас урьдчилан сэргийлэх ажиллагааны хүрээнд гэрээс нь түр хугацаагаар нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн 800 гаруй барилга байгууламж, тээврийн хэрэгсэл болон бусад төрлийн эд хөрөнгө сүйтсэн бөгөөд хугарч унасан мод, объектууд авто замуудыг хаасан байна.

 

А.Мишээл

Мэргэжилтний тайлбар: Нойр яагаад эрүүл мэндэд чухал вэ?
Мэргэжилтний тайлбар: Нойр яагаад эрүүл мэндэд чухал вэ?
 
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.