Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМИЙН СОНСГОЛ: 2018 онд Монгол Улс руу 232 тэрбум төгрөгийн эм импортолж байсан бол 2023 онд 468 тэрбум болж өсжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж байна. Шинжээчийн танилцуулснаар, эм импортлогчдын тоо 2018 онд 161 байсан бол 2023 онд 194 болж өссөн байна. Ингэхдээ 2022 онд хамгийн их буюу 8.6 сая кг эм импортолжээ. Үнийн дүнгээр авч үзвэл, 2018 онд Монгол Улс руу 232 тэрбум төгрөгийн эм импортолж байсан бол 2023 онд 468 тэрбум төгрөгийн эм импортолсон байна.

Ус их тогтдог байршилд борооны ус зайлуулах шугам угсарч байна
Ус их тогтдог байршилд борооны ус зайлуулах шугам угсарч байна
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх