Эмийн үнийн өсөлт, чанарын талаарх нээлттэй сонсгол өнөөдөр буюу энэ сарын 15-нд эхэлнэ. Нээлттэй сонсгол гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийт 150 гаруй албан тушаалтныг гэрчээр дуудаад байна.
4-р сарын 15-нд: Эмийн хүртээмжийн асуудлаар хэлэлцэнэ. /Монгол Улс дахь эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал/,
4-р сарын 16-нд: Эмийн үнийн өсөлт ба шалтгаан нөхцлийн талаар хэлэлцэнэ. /Эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, эмийн үнийн ил тод байдал, өнөөгийн нөхцөл байдал, хугацаа дууссан эмийг устгахад илэрсэн зөрчил/,
4-р сарын 17-нд: Эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар сонсоно. /Эмийн чанарын хяналтын тогтолцоо, Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадал, Зонхилон тохиолдох өвчин хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүн, Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөгийн нөхцөл байдал, Эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудал, Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхол, эмийн салбар дахь монополь байдал/