Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 7 аймгийн 16 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Эдгээр түймрийн 21 нь сүүлийн 10 хоногт буюу энэ сарын 3-11-ний өдрүүдэд гарсан байна.


Цаг уурын байгууллагын ирүүлсэн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи, шуургатай үед ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд маш хурдан тархах, шаталтын талбай ихсэж улмаар унтраах ажиллагаанд хүндрэл учруулан, хүн, мал, ан амьтан, эд хөрөнгө, байгаль экологид хохирол их учруулдаг. Иймд:

-Ой,хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,

-Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

-Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,

-Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,

-Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх,

-Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно
Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно
 
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, Д.Сумъяабазарыг даргаасаа ЧӨЛӨӨЛЖ, Х.Нямбаатарыг томилно
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, Д.Сумъяабазарыг даргаасаа ЧӨЛӨӨЛЖ, Х.Нямбаатарыг томилно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.