Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "нүүрсний" хэрэгтэй холбоотой асуултад хариулт өгсөн. Тодруулбал,
"УИХ-ын индэрийг ашиглаж хийдэг жүжиг. "Маш муу найруулгатай, маш сайн зохион байгуулсан жүжиг явж байна" гэж би өмнө нь ч хэлж байсан. Би дахиад хэлье. Нүүрсний салбарт нэг ч удаа бизнес хийж байгаагүй. Цаашид ч хийхгүй" гэсэн юм.
Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариу тайлбар хийж, "Нүүрсний хулгай”-г илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг 3 сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох ЗГ-ын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар ЗГ хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. Нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй" гэжээ.
“Нүүрсний хулгай”-г илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг 3 сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох ЗГ-ын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар ЗГ хуулийн… https://t.co/JbP9h72j95
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) April 12, 2024