Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар Х.Нямбаатар нарын “ДИСС“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Хотын дарга Х.Нямбаатар МҮОНРТ-ийн "Нээлттэй хором" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Яармагт шинэ төлөвлөлт байна. Барилга угсралтын ажлынх нь 40 орчим хувь нь барилгажсан. 60 хувь нь барилгажаагүй. Цаашид барилгын зөвшөөрөл өгөх боломжгүй. Учир нь дулаан байхгүй. Тиймээс газын дулааны станцаар шийдье гээд ТЭЗҮ-г нь боловсруулчихсан. Гэтэл үүнийг ЭЗХ эсэргүүцээд үгүй гээд байна. Ийм хөгжлийн саад болж байгаа хүмүүстэй би юу хийж нэг хэлэлцүүлэгт оролцох юм" гэсэн юм.

Энэ асуудалд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Манай яам зөвшөөрөл өгдөг байсан бол өдийд хүсэлт гаргасан бүх аж ахуйн нэгжүүд зөвшөөрлөө аваад станцаа бариад ашиглалтад оруулж байх байсан. Хүссэн хүн хийдэг, хүсээгүй хүн шалтаг хэлдэг" гэх байр сууриа твиттер хуудсаараа жиргэжээ.

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч байна
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч байна
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.