Улаанбаатар театрын дуучин Б.Мөрөн Бүгд Найрамдах Азербайжан Улсад дуулахаар уригдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 35 секунд

Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн дуурийн дуулаачийн төгсөх дамжааны оюутан, өдгөө Улаанбаатар театрт дуурийн дуучнаар ажиллаж буй Батзаяагийн Мөрөнг Бүгд Найрамдах Азербайжан улсын нийслэл Баку болон Шуша хотноо энэ оны 6-р сарын 03-09-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан улсын Эрдмийн Филармонид болох Бюльбюлийн нэрэмжит дуурийн дуулаачдын IХ дахь удаагийн уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцохыг олон улсын уралдааны шүүгчид урилаа.

МУК-ийг энэ хавар төгсөж буй Б.Мөрөн 22 настай. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022-2023 онуудад ОХУ-д зохиогдсон дуурийн залуу дуулаачдын Олон улсын хэд хэдэн томоохон уралдаан, наадмуудад МУГЖ Х.Үнэнхүүгийн шавь өөрийн улсаа төлөөлөн нэр төртэй өрсөлдөж олон удаагийн шагналтан болж, Оросын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулиудаас олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд тогтмол ажилладаг маэстро нарын анхааралд өртөөд байгаа билээ.

Ташрамд, 1997 онд Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч, үндэсний удирдагч Гейдар Алиевын зарлигаар Баку хотноо анх удаагаа уламжлал болон зохиогдож байсан азербайжан ард түмний нэрт тенор, Ардын жүжигчин, ЗХУ-ын Төрийн шагналт, профессор Бюль- Бюлийн олон улсын уралдаанаар Америк, Баруун Европ, түүнчлэн ОХУ, ТУХН-ийн орнуудын дуурийн театруудын захирлуудад зориулсан дуурийн уран бүтээлчдийн танилцуулга явагддаг уламжлал тогтсон бөгөөд олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд Европын шилдэг дуучид, хөгжимчид, уралдаан наадмуудын нэрт найруулагч нар багтдаг ажээ.

Тэгвэл энэ удаагийн уралдааны Ерөнхий шүүгчээр ОХУ-ын "Большой театр"-ын Залуу гоцлол дуулаачдын уран сайхны захирал болон "Сан-Карло" неаполитан театрын болон дэлхийн дуурийн томоохон театруудын кастинг захирал Илиас Цемпетонидис ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, Европын театруудад гоцлол дуулаачдыг сонгох юм.

Бүгд Найрамдах Азербайжан улсын Соёлын яам болон Бюльбюлийн нэрэмжит Олон улсын сангаас хамтран зохион байгуулдаг энэхүү уралдаанд оролцогч нь дэлхийн сонгодог хөгжмийн сангаас төдийгүй Бюльбюлийн урын сан багтдаг Азербайджаны хөгжмийн зохиолчийн бүтээл эгшиглүүлэх болзолтой юм байна.

Эдэлбэр газраасаа хэтрүүлэн газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан чөлөөлнө
Эдэлбэр газраасаа хэтрүүлэн газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан чөлөөлнө
 
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!