Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос эхэлж буй хээрийн судалгаанд нийслэлийн газар зохион байгуулалтын алба газрын зөрчил арилгуулах чиглэлээр ажиллаж байна.
Эдэлбэр газраасаа хэтрүүлэн газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1-2 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөлт хийхээ мэдэгдлээ.
Ийнхүү албадан газар чөлөөлөлтөд гаргасан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Тиймээс иргэд газартай холбоотой зөрчил, мэдээллийг Засгийн газрын 11-11 төв болон нийслэлийн зөрчил мэдээлэл хүлээн авах 310005 утсаар өгч, гомдол гаргах боломжтой.