Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашинтайгаа явж байгаад төөрсөн аав, хүү 2-ыг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн "Улаан-Эрэг" гэдэг газар аав хүү 2 төөрсөн байсныг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, ОБГ-т өнгөрсөн шөнө 01:43 цагт "аав хүү 2 автомашинаар зорчиж яваад автомашинаа шаварт суулгаад, автомашинаасаа бууж яваад төөрсөн" гэх мэдээлэл ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 17 зм зам туулан 02:21 цагт очиж иргэн Б /40 настай, эрэгтэй/, хүү М /8 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багийн “Улаан-Эрэг” гэдэг газар /автомашинаас нь хойд зүгт 3 км/-аас 02:50 цагт эсэн мэнд олсон байна.

С.Одонтуяа: Цагдаа биднийг хамгаална гэдэг байсан. Нялх хүүхдийг бүлэглэж хүчиндэнэ гэдэг нь ёс зүйн ойлголтгүй болсныг харуулж байна
С.Одонтуяа: Цагдаа биднийг хамгаална гэдэг байсан. Нялх хүүхдийг бүлэглэж хүчиндэнэ гэдэг нь ёс зүйн ойлголтгүй болсныг харуулж байна
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.