Цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэх мэдээлэл гарч, иргэдийн бухимдлыг төрүүлээд буй. Дээрх хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,
"Манай цагдаа биднийг хамгаална гэдэг байсан. Гэтэл нялх хүүхдийг бүлэглэж хүчиндэнэ гэдэг бол тэр салбарт боловсон хүчин бэлдэж байгаа сургуулиудад ёс зүй гэх ойлголт байхгүй болсон юм байна. Энэ асуудлыг дараад өнгөрөөх биш дахиж ийм асуудал гарахгүй болтол ажиллах хэрэгтэй" гэжээ.