АМРАХ АГШИН: Хайрлахад харам байх шалтаг үгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Амьдрахын утга учир магадгүй хайрыг л мэдрэх байх. Эд элэгдэнэ, мөнгө үрэгдэнэ, нэр төр мартагдана. Магад сүүлчийн амьсгалаас хойш ч бидэнд үлдэх цор ганц зүйл хайр байх. Хайр хүртэж мэндлээд, хайрлаж, хайрлуулж амьдраад, эцэстээ хайр хүндлэлийг үлдээгээд буцаж чадвал хүн болж амьдарсны хэрэг тэр биш гэж үү... Гэхдээ бид тэгж амьдарч чаддаг билүү?

Хайртай хүмүүстээ хайртайгаа хангалттай мэдрүүлдэг билүү? Халуун дулаанаар дүүрэн байлгаж чаддаг бил үү? Хайртай хүмүүстээ л хамгийн хайнга ханддаг юм биш биз? Хайртай хүмүүстээ л хамгийн их хатуурхдаг юм биш биз?

Хайртай гэх үгэндээ харам хэрнээ хатуу үгийг хэнэггүй хэлдэг юм биш биз? Хамгийн хайртай хүнээсээ хамгийн төгс байдлыг шаардаж, өөлж гоочилж, сэтгэлийг нь сэвтээдэг юм биш биз? Хайрлах цаг гаргадаггүй юм биш биз? Чин үнэнээр энэ асуултыг өөрөөсөө асууж үзээрэй.

Хайр шалтгаангүй байдаг гэж боддог. Шалтгаантай бол тэр хайр биш шунал байх. Хэн ч хэн нэгний дутууг гүйцээх үүрэгтэй төрөөгүй, хэн ч бусдын сэтгэлийг хангалуун байлгах үүрэгтэй төрөөгүй. Бас хэн ч энэ хорвоод хайрлагдах эрхгүй төрөөгүй. Хүн болж төрснийх хайрлаж, хайрлуулж амьдраад,харамсах зүйлгүйгээр үхэлд бэлэн болох л амьдрал байх. Энэ л жинхэнэ амьд явсны утга учир болов уу. Амьдрал гэх замын төгсгөлд ирэхэд гагцхүү хайрлаж явсан хүмүүс, хайрлуулж амьдарсан он цаг л амьд явсны чинь дуртатгал болж үлдэх байх.

Хайрлахад харам байх шалтаг үгүй. Хайрлах үнэгүй. Хайртайгаа хэлэх ч үнэгүй. Халуун дулаан үгс бүгд үнэгүй. Тэврэхэд ч үнэгүй. Ертөнц дээр таньд хамгийн хэрэгтэй зүйлс үнэгүй байна. Харам байх шалтаг байна уу?

Хайрлаад л байя. Хайр дүүрэн амьдарцгаая.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хачигийн идэвхжлийн үе 4-9 дүгээр сард тохиодог
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хачигийн идэвхжлийн үе 4-9 дүгээр сард тохиодог
 
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталбал УИХ-аар бартердах түүхий эд, төслийг эрэмбэлнэ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталбал УИХ-аар бартердах түүхий эд, төслийг эрэмбэлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!