Хачиг хаврын салхиар дамжин төв, суурин газарт ирэх магадлалтай байдаг аж. Хачиг хүний үс, толгой, чихний ар, суга, цавь, хөхний дор шигдэж, хачигт энцефалит, риккетсиоз, боррилоз зэрэг өвчнийг үүсгэдэг.
Хачигт хазуулсны дараа 3-21 хоногт бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл мэдээгүй болж саажих, хэт их унтах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хачигт хазуулсан үеийн анхны арга хэмжээ:
• Хачигны толгой, хошууг хурц үзүүртэй хямсаагаар хавчин маш болгоомжтой ганхуулж, аажмаар суллан татаж авна. Шууд татан авч болохгүй, хошуу, толгой арьсанд үлддэг. Мөн оёдлын бүдүүвтэр утсыг хачгийн толгойд аль болох ойрхон зангидаж мушгин татах хөдөлгөөнөөр авч болно.
• Хачиг хазсан газрыг спирт, иод, тамедин, сод, савантай буцалсан ус, марганцын сул уусмалаар арчих
• Хүйтэн жин тавих
• Эмчид яаралтай хандах
• Хачгийг шилэн сааванд хийж шинжилгээнд өгөх.
Хачигт хазуулахаас сэргийлэх:
• Хачигтай газар, ойд явахдаа тод өнгөтэй урт ханцуйтай битүү хувцас өмсөх
• Малгай, нүдний шил хэрэглэх
• 3-4 цаг тутамд бие, хувцасаа шалгаж хачгийг зайлуулах
• Бага насны хүүхдийн үс, толгой, суга цавийг шалгах
• Хачиг үргээгч бэлдмэлийг хувцас, биендээ түрхэх, цацах
• Хачигт энцефалитийн эсрэг дархлаажуулалт хийлгэх зэрэг болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!