
Өнөөдөр өдрийн 13:47 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадаах автомашины зогсоолд эрэгтэй хүн үхчихсэн юм шиг хэвтэж байна” гэх дуудлага ирсэн байна.
Тус мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс болох Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт хамгаалалт авч үзлэг, шалгалт хийж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.