Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пара жүдочид олимпын эрх олгох тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртлээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Турк улсын Анталия хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн дөрөвдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга Д.Ганбат, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Л.Туруунаа нар хүрэл медаль хүртлээ.

Пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын наадамд оролцох тамирчдыг зургадугаар сарын 30-нд албан ёсоор зарлах бөгөөд үлдэж буй хугацаанд манай жүдочдыг тавдугаар сарын 18-нд Гүржийн нийслэл Тбилиси хотод болох нэг гранпри тэмцээн хүлээж байна.

“Есөн-Өрлөг” амралтын газарт гал гарчээ
“Есөн-Өрлөг” амралтын газарт гал гарчээ
 
Г.Дамдинням: Төгрөг нуурын нүүрсний орд Х.Баттулга болон Сингапур хамаатных нь гараар 250 сая ам.доллараар гадагш зарагдсан. Н.Учрал сайдын зөв
Г.Дамдинням: Төгрөг нуурын нүүрсний орд Х.Баттулга болон Сингапур хамаатных нь гараар 250 сая ам.доллараар гадагш зарагдсан. Н.Учрал сайдын зөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.