Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ой, хээрийн гал түймэр гарч, 3 га талбай өртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Хайлантай рашаант” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч, 3 га талбай өртөж шатсан байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл гуравдугаар сарын 31-ний өдрийн 15:49 цагт ОБГ-т ирсэн бөгөөд Булган аймгийн ОБГ-ын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сум дундын Цагдаагийн тасгийн экологийн цагдаагаар ахлуулсан ажилтанууд мөн өдрийн 17:09 цагаас эхлэн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 18:14 цагт цурамд оруулан дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 09:50 цагт бүрэн унтрааж, Хантай багийн байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн байна. Нийт 3 га /1 га хээр, 2 га ой/ талбай өртөж шатжээ.

Монголд гадаадын банк орж ирэхийг дэмжинэ гэв
Монголд гадаадын банк орж ирэхийг дэмжинэ гэв
 
Улаанбаатарт маргааш 17 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 17 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.