АН-ын гишүүн Э.Бат-Үүл, Ерөнхий сайдад хандан твиттерт 12 минутын өмнө ийнхүү жиргэжээ.
Тэрбээр:
-Монгол Улсын Засгийн газрын тэргүүн,Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд зөвлөхүй: Миний бие дайснаа ч “буудах” бол хууль ёсонд нийцүүлэн “ буудах” ёстой гэсэн зарчмыг чанд барьсаар ирсэн. Эрх мэдэлтэн ч бус,хөөрсөн олон түмэн ч бус; зөвхөн хууль засаглах ёстой гэдэг бол Ардчилалын нэг суурь юм.
Тэр жил УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Хүрэлсүх, Занданшатар,Бадамжунай нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэн, мөрдөн шалгах тухай саналыг эрх бүхий байгууллага нь оруулж ирэхэд би эсэргүүцэж байсан.Учир нь хуулийн наад захын шаардлага хангаагүй үндэслэл оруулж ирсэн байсан юм. Ардчилалын үнэт зүйлийн дээр улстөржилтийг тавихыг эсэргүүцсэн юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шударга шүүхээр шүүхээс нь өмнө,улстөрчид “шүүх” гэсэн санаархалыг би зад эсэргүүцэж, шүүхийн шийдвэрээс өмнө хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй гэдгийг “хөөрсөн олон түмэн”- ээс шаардаж байв.Шүүхээс гадуур,улстөрчид бүү хэл,ард түмэн ч шүүх явуулж болохгүй гэдэг бол Ардчилалын суурь учраас тэгсэн юм.
С.Зоригийг хөнөөсөн өдрийн маргааш өглөөнөөс нь л нийгэм даяар “МАН алсан”, “Ерөнхийлөгч Багабанди алсан” гэсэн цуурхал хүчтэй тарж,Намынх нь цагаан байр руу дайрахыг шаардсан олон түмэн бухимдан буцалж байсан юм. (Үргэлжлэл бий)