Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр цаг зүрх нь зогссон охиныг аварсан ЭМЧ нар юу ярив

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 49 секунд

Гуравдугаар сарын 16-нд "Н нар нь цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас 1 ой, дөрвөн сартай хүүхэд монгол гэрийн гадна талд осгосон байдалтай хэвтэж байсныг хөрш нь олж цагдаад мэдэгдсэн байдаг.

Н-ийн гэрт найз нь Дарханаас 1 ой, дөрвөн сартай хүүхдийнхээ хамт ирсэн. Тэд гэртээ хүүхдээ унтуулаад, гэрээ цоожлолгүй баар орчихоод өглөө иртэл дээрх харамсалтай хэрэг гарсан байна.

Охиныг 08 цаг 04 минутад Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн юм. Хоёр цаг гаруй хугацаанд зүрх зогссон хүүхдэд тухайн үед ээлжинд гарч байсан эмч, сувилагч нар яаралтай эмчилгээ хийж амь насыг нь аварсан.

Өмнө нь энэ төрлийн тохиолдол гарч байгаагүй гэдгийг эмч нар хэлсэн юм.

-Осгосон болохоор зүү хатгахаар цус гарахгүй байсан -

Тухайн өдөр хүүхдийн эрчимт эмчилгээний эмч Л.Лхамсүрэн жижүүрээр ажиллаж байжээ. Тэрбээр "Хамаг бие нь хөхрөөд хөшчихсөн, амьсгалахгүй, шүд нь зууралттай ирсэн. Насанд хүрэгчдийн эрчим эмчилгээний тасгаас эмч сувилагч нарыг ч дуудсан. 15 минут тасралтгүй зүрхэнд нь массаж хийсэн. Хаана нь ч хатгасан судаснууд нь олдохгүй. Осгосон болохоор зүү хатгахаар цус гарахгүй байсан" гэв.

- Өсөлт бойжилт сайтай хөөрхөн бондгор охин байсан -

Хүүхдийн өвчлөл судлалын төвийн тасгийн эрхлэгч А.Бямбацэцэг жижүүрт ахлах эмчээр хонож байжээ.

Тэрбээр "Уг хүүхэд өсөлт бойжилт сайтай хөөрхөн бондгор охин байсан. Судас нь олдохгүй болохоор эмч, сувилагч нарын амь нь тэнцсэн. Дөрвөн мөчийг нь хүйтэн алчуураар арчаад, үрээд бараг нэг цаг болсон. Сүүлдээ бид ээжид нь "Үнэхээр аварч чадахгүйнээ" гэж хэлчихээд эргэж ороод охинд хүйтэн жингээ үргэлжлүүлж тавиад дараа нь аажмаар бүлээн жинг бүх биеэнд тавьтал азаар судас нь олдсон.

30 жил хүүхдийн эмчээр ажиллахад надад ийм зүйл тохиолдож байгаагүй. Хамгийн хөөрхөн нь охин эмнэлгээс гарахдаа "баяртай" гээд манай сувилагчид хэлсэн байсан" гэв.

Дээрх хэргийн талаар сурвалжилсан сурвалжлагыг эндээс https://ubn.mn/p/57759 уншина уу.

МЭДЭГДЭЛ: “Cafe 78” байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
МЭДЭГДЭЛ: “Cafe 78” байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.