Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨВЛӨМЖ: Унтаж байх үед газар хөдөлбөл толгой, хүзүүгээ дэрээр хурдан халхлаарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар анхан шатны зөвлөгөөг хүргэж байна.

  • Өвдөглөн доош сууж, толгой мөрөө халхлан мөлхөж даацын хана, ширээ гэх мэт зүйлсийн дор чичирхийлэл зогстол сайн зуурч барина.
  • Байшин дотор байгаа бол гадаа гаралгүй, гарах гарцыг хаалгүйгээр чичирхийлэл зогстол хүлээнэ. Цонх, толь, гэрлэн бүрхүүл, үзүүртэй зүйлс, хүнд тавилгаас холдоно.
  • Унтаж байх үед газар хөдөлбөл толгой, хүзүүгээ дэрээр хурдан халхалж гэрлийн бүрхүүл унаж орж ирэх үеийн эрсдэлээс хамгаална.
  • Машинд явж байх үед газар хөдөлбөл аль болох өндөр барилга, мод, гүүр, нүхэн гарц, цахилгааны шонгоос холдож замаас гарч зогсон чичирхийлэл зогстол машин дотор хүлээнэ.
  • Өндөр барилга дотроос гарахдаа цахилгаан шатнаас татгалзаж явган шат ашиглана. Цахилгаан шат гацах аюултай.
  • Уул хадтай газарт хад чулуу нурах аюултайг анхаарна.
Өмхий махны хэрэгт холбогдсон Чен Биний ялыг хэвээр үлдээлээ
Өмхий махны хэрэгт холбогдсон Чен Биний ялыг хэвээр үлдээлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд