Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Эмийн түр хорооны ажилд саад учруулж, шаардлагатай материалыг ирүүлээгүй ААН, албан тушаалтан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 40 секунд

Эмийн Түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах болон нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн:

-Хянан шалгах түр хороо албан тушаалтнуудаас нотлох баримтыг цуглуулж шинжлэн судалж байна. Сонсголыг гуравдугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн боловч зарим албан тушаалтан, төрийн байгууллагууд нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл өгөх зэргээр хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж байна. Энэ бол УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний асуудал үүсэж байна. Одоо нэрсүүдийг зарлая.

"Архивт байхгүй. Гар ноорог байгаа. Би эмнэлэгт хэвтсэн" гэх зэргээр нотлох баримтыг ирүүлээгүй

Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт зайлшгүй шаардлагатай эмийн 8-10 дугаар жагсаалт, хүүхдийн 1-3 дугаар жагсаалттай холбоотой нотлох баримт гаргуулахаар 3 удаа албан бичиг хүргүүлсэн. Гэвч эрүүл мэндийн яамны архивт байхгүй.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмзүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс аваарай гэх хариу өгсөн. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн тэргүүн н.Энхжаргал гэдэг хүн байдаг. Давхар эмийн холбооны тэргүүн, Анагаахын эм зүйн тэнхимийн багшаар ажилладаг юм байна лээ.

Уг зөвлөлд дахин бичиг явуулахад хариуцсан ажилтан нь "Архивт байхгүй. Гар ноорог байгаа. Эрүүл мэндийн яаманд байх ёстой. Би эмнэлэгт хэвтсэн" гэх зэргээр нотлох баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй.

Бид зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, 2024 онд 140 тэрбум олгож иргэдэд нэн шаардлагатй эмийг хөнгөлсөн жагсаалтыг хэрхэн баталсан, батлах явцад ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг тодруулах гэтэл чухал баримтуудыг гаргаж өгөхгүй байна. Тэр битгий хэл архив, Эрүүл мэндийн яаманд алга.

Тендер хулгайлдаг тогтолцоог шалгах гэхээр материалаа ирүүлэхгүй байна

Эрүүл мэндийн яамны харьяа Гэмтэл согог судлалын үндэсний төв, цус сэлбэлтийн үндэсний төв, Өргөө амаржих газар, Дөрөвдүгээр амаржих газрууд өнөөдрийг хүртэл эмийн худалдан авалтын судалгаа, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй.

Тендер нийлж хулгайлдаг тогтолцоог шалгах гэхээр материалаа ирүүлэхгүй байна.

Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Увс, Төв аймаг, Хөвсгөл Хэнтий, Ховд зэрэг аймгуудын Засаг дарга нараас мөн холбогдох нотлох баримтуудыг ирүүлээгүй. Мөн Нийгмийн эрүүл мэндийн газар, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлээгүй.

Түүнчлэн хянан шалгах түр хороонд ирүүлсэн нотлох баримтууд нь мөнгөн дүн алдаатай, шаардсан нотлох баримтуудыг дутуу ирүүлэхээс гадна УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Тиймээс нотлох баримт ирүүлээгүй холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэж байна.

ШУУД: Эмийн түр хорооны ажилд саад учруулж, шаардлагатай материалыг ирүүлээгүй ААН-үүдийг зарлаж байна
ШУУД: Эмийн түр хорооны ажилд саад учруулж, шаардлагатай материалыг ирүүлээгүй ААН-үүдийг зарлаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.