Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Оюунчимэг: Энэ сарын 22-29-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Мөсөн зуд 6 аймгийн 20 суманд, цагаан зуд 16 аймгийн 85 суманд, цагаанаар зудархуу нь 12 аймгийн 41 суманд байна. Энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүлтэй. Өнгөрсөн 10 хоногт 10 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Цаашдын цаг агаарын төлөвийг танилцуулахад, өнөөдөр буюу 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 27-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхины хувьд энэ сарын 23-нд тал, хээрийн нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 26-нд баруун аймгуудын нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна" гэлээ.

Д.Гантулга: “Тэнүүн Огоо“ ХХК-ийг хулгай хийхэд нь нийслэл хамтраад, буцаад эргэн төлүүлэхэд нь хүртэл ийм луйвар явж болохгүй
Д.Гантулга: “Тэнүүн Огоо“ ХХК-ийг хулгай хийхэд нь нийслэл хамтраад, буцаад эргэн төлүүлэхэд нь хүртэл ийм луйвар явж болохгүй
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.