Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр “Дэлхийн усны өдөр“ тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Манай улс 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болж, усны олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм. Энэ жил Дэлхийн усны өдрийг “Ус ба Энх тайван” уриан дор тэмдэглэж өнгөрүүлж байгаа аж.

Улаанбаатар хот нийт 470,444 га нутаг дэвсгэртэй бөгөөд дөрвөн сав газарт хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд 251 булаг шанд, 18 рашаан ус, 41 нуур тойром, 84 гол горхи бүртгэгджээ. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан булаг шанд, нуур тойром, томоохон гол, мөрний урсац бүрэлдэх эх нь нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 27 хувийг эзэлдэг байна.

Мөн цөлжилт, хуурайшилт, бохирдлоос хамгаалах зорилгоор 26 булаг шандны эхийг хамгаалж, гол горхи, булаг шандны усыг хуримтлуулах дөрвөн хөв цөөрмийг байгуулан, 160 мянга гаруй шоо метр усыг хуримтлуулж, экологийн таатай орчныг бүрдүүлээд байгаа юм. Энэ онд гурван булгийн эхийг хамгаалах, нэг хөв цөөрөм байгуулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна гэдгийг Нийслэлийн байгал орчны газраас мэдээллээ.

У.Хүрэлсүх: Хүчит луу жилдээ хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, хүй элгэнээрээ сайхан баярлаарай
У.Хүрэлсүх: Хүчит луу жилдээ хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, хүй элгэнээрээ сайхан баярлаарай
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.