Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амгаланбаатар: УДЭТ 2000 оноос хойш үе үеийн Хотын даргын захирамж, зөвшөөрөлтэйгээр газраа алдсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр /2024.03.21/ театрын зогсоол, орц гарц, театрын засварын ажил болон их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг театрын өмнө байрлуулах зэрэг асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийж, Хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр УДЭТ-ын Үйлдвэрчний хорооны дарга, МУГЖ Г.Амгаланбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Манай УДЭТ Нийслэлийн Засаг даргын захирамжаар буюу үе үеийн Хотын даргын захирамж, зөвшөөрөлтэйгээр 2000 оноос эхлээд газраа алдсан. Өмнөх Хотын дарга Д.Сумъяабазар энэ талбайд усан оргилууртай, цэцгийн мандал шинээр байгуулна гэдгийг мэдэгдэж, тохижилтын ажил эхэлсэн боловч одоогийн байдлаар тохижилт хийж буй талбай дээр иргэд автомашинуудаа зогсоочихсон байна.

Учир нь автомашины зогсоол байхгүй болсон учраас талбай дээр нь машинаа дураараа байрлуулчихсан байгаа юм. Үүнийг цэгцэлж өгнө үү гэж УДЭТ-ийн уран бүтээлчид Хотын дарга Х.Нямбаатараас хүсэж байна. Хүсэлтийг маань хүлээж авах байх гэж бодож байна" хэмээв.

Г.Занданшатар: Тавантолгой ДЦС-ын ажлыг зарим хүмүүс шүүх дээр гацаасан
Г.Занданшатар: Тавантолгой ДЦС-ын ажлыг зарим хүмүүс шүүх дээр гацаасан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.