Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Малчид зээл тэглэх, НДШ төлүүлэхийг хүсэхгүй байгаа шүү дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Буцаад 1990 он руу орох шахаж байна. Энэ өвөлжин цахилгаан тасарлаа. Эрчим хүчний хязгаарлалттай байгаагаа харсаар байгаад өнгөрлөө. Фэйсбүүкийн постоос айгаад л цахилгаан станцын ажлаа зогсоочихдог. Энэ байдлаасаа хэзээ ангижрах вэ. ХАА-н салбар гэхэд л 8.5 хувийн уналттай. Махны үнийг чөлөөлөхгүй бол хэзээ ч тооноос чанарт шилжихгүй. Асуудал үүсэхээр л зээлийг тэглэнэ л гэнэ, НДШ-ийг нь төлж өгнө л гэнэ. Малчид үүнийг хүсэхгүй байгаа шүү дээ" гэх байр суурийг илэрхийллээ.

Цусны донорын тухай хуулийг “дэмжээгүй“ ЭМ-ийн сайд С.Чинзоригт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “хатуу үг“ дайв
Цусны донорын тухай хуулийг “дэмжээгүй“ ЭМ-ийн сайд С.Чинзоригт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “хатуу үг“ дайв
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.