УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Таны хэлж буй үгэнд гайхаж байна. Та бидний хийх ёстой ажлыг буруу гэж хэлж байгаа чинь УИХ-ын даргын хэлснээр Үндсэн хууль зөрчсөн асуудал шүү. Ер нь эрүүл мэндийн салбарыг сайжруулах, 3.5 сая хүнд хүрч байгаа тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө та хэнтэй ч хамтарч ажиллах ёстой. Чи би гэж талцах хэрэг ерөөсөө байхгүй" гэлээ.