Дауны хам шинжийг бусдад ойлгуулах өдөр өнөөдөр /2024.03.21/ тохиож байна.
2006 оны 3-р сарын 21-нд анх Дэлхийн Дауны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Учир нь сар болон өдрийг 21-р хромосомын гурвал хэмээх нэр томьёотой адил байхаар тохируулж эл өдрийг сонгосон ба дауны хам шинж нь 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм.
Түүнчлэн энэ жил "Хэвшмэл ойлголтыг өөрчилье" гэх уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй.