Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чансаа өндөр шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдааны түрүү бөхийг 10 сая, үзүүр бөхийг 5 сая төгрөгөөр ШАГНАНА

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 8 секунд

Энэ сарын 23-нд буюу бямба гарагт Монгол бөхийн өргөөнд чансаа өндөр шилдэг 64 бөхийн энертайнмент барилдаан 15.00 цагаас болно. Тус барилдаанд улсын цолтой 40 бөх, аймгийн цолтой 20, сумын цолтой 4 бөх барилдах юм байна. Бөхчүүдийн нэр тодорсон бөгөөд урилга хүлээн авч, зөвшөөрсөн бөхчүүд оролцож байгааг зохион байгуулагчид мэдээлсэн байдаг.

Бөхчүүд барилдахдаа учраа бөхөө сугалаа сугалж барилдах юм.

Одоогийн байдлаар чансаа өндөр бөхчүүдийг Увс аймгийн харъяат Улсын аварга Н.Батсуурь тэргүүлж байгаа бөгөөд үлдсэн 63 бөхийн нэр удахгүй зарлагдана гэж зохион байгуулагчид мэдэгдсэн юм.

Тэгвэл түрүү бөхийг 10 сая төгрөгөөр, үзүүр бөхийг 5 сая төгрөгөөр, шөвгийн 4 2.5 сая, 3 давсан бөхийг 500.000, 2 давсан бөхийг 400.000, 1 давсан бөхийг 300.000 төгрөгөөр шагнах юм байна.

ЦЕГ: Эвдэрсэн машинаас 500 кг боодол өвс, 80 литр дизель түлш хулгайлсан иргэдийг илрүүлэн, шалгаж байна
ЦЕГ: Эвдэрсэн машинаас 500 кг боодол өвс, 80 литр дизель түлш хулгайлсан иргэдийг илрүүлэн, шалгаж байна
 
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.