Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗДХЯ: Бүгд найрамдах Гүрж Улсын иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар туршлага судаллаа

Огноо
Унших
2 минут 1 секунд

“Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг бэхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Гүрж улсын иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог судлах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан ажлын хэсэг 2024 оны гуравдугаар сарын 04-08-ны өдөр тус улсад ажилласан байна.

Ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэх, иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сайжруулах, шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоо, урамшууллыг шинэчлэх асуудлыг судлах, хуулийн төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллаж байгаа аж.

Бүгд Найрамдах Гүрж улсын Хууль зүйн яам, Шүүхийн дээд зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэсний товчоо, Тбилисийн олон нийтийн үйлчилгээний танхим, Эрх зүйн сургалтын төв, Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн ажлын алба, Банкны холбооны төлөөлөгч, хувийн хэвшлийн шийдвэр гүйцэтгэгчдийн төлөөлөл нартай уулзалт хийсэн байна.

Албан уулзалтуудын хүрээнд Бүгд Найрамдах Гүрж улс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сайжруулах эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэсний товчоо, хувийн шийдвэр гүйцэтгэгч нарын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, цаашид хэрэгжүүлэх реформ, төрийн үйл ажиллагааны цахимжуулалт, цахим үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх шийдэл, түүнийг хэрхэн зохион байгуулсантай танилцаж, санал солилцжээ.

Мөн Бүгд Найрамдах Гүрж улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 15 жилийн өмнө төр, хувийн хэвшлийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд хувийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоо руу бүрэн шилжих зорилгоор хуулийн төслийг боловсруулан парламентдаа өргөн мэдүүлсэн байна.

Малчин айлын гэр шар усны үерт автаж байсныг аюулгүй болгожээ
Малчин айлын гэр шар усны үерт автаж байсныг аюулгүй болгожээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.