МАН-ын Удирдах зөвлөл өнгөрөгч долоо хоногоос эхлэн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй горилогчдын өргөдлийг албан ёсоор хүлээн авсан эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүс цөөнгүй байна.
Тэгвэл УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал сонгуульд нэр дэвших хүсэлтээ Удирдах зөвлөлдөө өгсөн талаараа мэдэгдлээ. Тэрбээр энэ талаараа өөрийн албан ёсны цахим хаягтаа "Монгол Улсын иргэнийхээ хувьд Отгоншарын Батнайрамдал миний бие Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтээ хууль, журмын дагуу намынхаа Удирдах зөвлөлд албан ёсоор өглөө" гэжээ.