Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-аас манай улсад үзүүлж буй 8500 тонн буудайн хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа өнөөдөр ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Монгол Улсад тохиолдоод буй зудны хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас манай улсад 8500 тонн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэсэнээ мэдэгдэв.

Уг хүмүүнлэгийн тусламжийг оросын тал Алтанбулаг хилийн боомтоор авто тээврээр манай талд хүргэх бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ирэх аж.

Энэхүү тусламжийг хүргүүлэхийг ОХУ-ын Засгийн газраас Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газарт үүрэг болгосон гэж ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Улаанбаатарт -3 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -3 хэм хүйтэн байна
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.