Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар тариалан зогсох эрсдэл үүслээ гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Засгийн газар импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгахаар УИХ-д өргөн барина гэж мэдэгдсэн. Энэ асуудлаар өнөөдөр газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчид мэдээлэл хийлээ.

Газар тариалан эрхлэгч "Өгөөж Мандал Уул" ХХК-ийн захирал Ч.Пэрэнлэй: Засгийн газар гурил, малын тэжээлийн татварыг тэглэхээр УИХ-д хэлэлцүүлэхээр болсноос өөр мэдээлэлгүй байна. 2000 онд манай газар тариалангийн салбар уналтын байдалтай Орос, Хятадын гурил иддэг байсан. Засгийн газар 2008 онд Атрын гуравдугаар аяныг зарласан нь сэргэлтийн үе байлаа. Үүнээс хойш газар тариалан ард түмнийг гурилаар хангаж байсан. Энэ хугацаанд гурилын үнэ өссөн гэж нэг ч удаа ярьж байгаагүй. Гэтэл импортын татварыг чөлөөлбөл газар тариалан зогсоно. Бид зургаа дахь луугийн тариагаа тарьж ургацаа хураах гэж байна. Тариагаа таривал маш боломжийн жил. Энэ жил баталгаатай үрийг шийдсэн, хүн хүчний боломж байна. Энэ жил ургац арвин байх эрмэлзэлтэй үед энэ шийдвэр биднийг битгий бухимдуулаасай. гэлээ.

Газар тариалан эрхлэгч: Засгийн газрын импортын гурилыг тэглэх асуудлаар бид битүү ойлголттой байгаа ч газар тариалангийн талаар мэдээлэл өгч байна. Монгол Улс хадаас ч үйлдвэрлэдэггүй. Бид талбайн түрээс төлдөг, малчдаас тариагаа хамгаалах гэж үнэтэй хашаа барьдаг. Энэ бүх зардал тариаланчдад ногддог. Тариаланчдыг улсаас их зээл тусламж авдаг гэж хүн бүр ярьдаг. Техник маш үнэтэй.

Г.Занданшатар: Засгийн газартайгаа нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентыг илэрхийлэх нэг онцлог
Г.Занданшатар: Засгийн газартайгаа нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентыг илэрхийлэх нэг онцлог
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд