Өмнөд Солонгосын кино одуудын нэг И Сүн Кюн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр нас барсан нь дэлхий нийтийг цочроосон эмгэнэлтэй үйл явдал байсан. Хар тамхины хэрэгт сэжиглэгдэж байсан жүжигчин нийт гурван удаа байцаагдаж байгаад автомашиндаа нүүрс шатааж, амиа хорлосон байдаг.
Тэгвэл түүнийг амиа хорлоход хүргэсэн, заналхийлсэн гэх хоёр эмэгтэйд прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс тус хоёр эмэгтэйд холбогдох шүүх хурлыг энэ сарын 14-нд буюу маргааш товлосон байна.
Тодруулбал, түүнтэй нэр холбогдож, утасны бичлэг нь задарсан гэх эмэгтэй Ким Нам Хид хар тамхи хэрэглэсэн, хүн сүрдүүлж залилж мөнгө авсан гэх хоёр зүйл ангиар, харин жүжигчин И Сүн Кюнийг заналхийлсэн гэх Паг Су Жонд хүн сүрдүүлж залилж мөнгө авсан, хүнээр хүн сүрдүүлж мөнгө авах гэж оролдсон, утасны сүлжээ бичлэг задалж харилцаа холбооны хууль зөрчсөн, үнэмлэхгүй автомашин жолоодсон гэх хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.