Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ” ХНН:  Улаанбаатар-Хөх хот чиглэлийн галт тэрэгний тасалбарын үнэ нэг талдаа 323.700 төгрөг байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний аяллыг сэргээх болсонтой холбогдуулан галт тэрэгний тасалбарын үнийн талаар “УБТЗ”ХНН-ээс тодруулж асуухад дараах хариултыг өглөө.

ЗТХЯ болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс ковид цар тахлын улмаас зогссон олон улсын зорчигчийн галт тэрэгний аяллыг сэргээх асуудлаар хөрш орнуудынхаа төмөр замуудад албан хүсэлтээ удаа дараа өгч шаргуу ажилласнаар бодит үр дүн гарч эхэлсэн.

Энэ удаа Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний аяллыг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс сэргээхээр болоод байна. Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний тасалбарын үнэ нэг талдаа 323.700 төгрөг байхаар тооцож байна гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.

Замын хөдөлгөөний өөрчлөлт хийсэн ТЦА-ны дарга Б.Оюутболдыг ҮҮРЭГТ ажлаас нь ЧӨЛӨӨЛӨХИЙГ ЦЕГ-ын даргад ҮҮРЭГДЛЭЭ
Замын хөдөлгөөний өөрчлөлт хийсэн ТЦА-ны дарга Б.Оюутболдыг ҮҮРЭГТ ажлаас нь ЧӨЛӨӨЛӨХИЙГ ЦЕГ-ын даргад ҮҮРЭГДЛЭЭ
 
1200 иргэнд ажлын байр олгох “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр“ хэрэгжиж эхэллээ
1200 иргэнд ажлын байр олгох “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр“ хэрэгжиж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.